М-Си-Эс Проперти компани 10 нас хүрлээ

2016.09.29

М-Си-Эс Проперти компанийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус компани анх М-Си-Эс Констракшн нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлэн, 2006 онд менежментийн шинэчлэлтээр өөрчлөн байгуулагджээ. Өдгөө тус компани нь үл хөдлөх хөрөнгийн төслийн хэрэгжилт, үл хөдлөх хөрөнгө болон барилга угсралтын менежмент, ерөнхий гүйцэтгэл зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жилүүдэд М-Си-Эс Проперти компани нь барилга угсралтыг дэлхийн стандарт, олон улсын хамгийн сүүлийн үеийн хандлагад нийцүүлэн хийж нийслэл, хөдөө орон нутагт өнгө үзэмж нэмсэн, хөгжил дэвшилд хөтөлсөн бүтээн байгуулалт олныг сүндэрлүүлсэн билээ. Тэдгээрээс, өмнийн говьд барьсан уурхайчдын кемп, ажилчдын “Цэций” орон сууцны хороолол, сумын хүүхдүүдийн “Мөрөөдөл” сургууль цэцэрлэгийн цогцолбор, Улаанбаатар хотод сүндэрлэсэн евро стандартын Интермед эмнэлэг, таван одтой Шангри-Ла зочид буудал, залуусын Вива сити хороолол, өндөр зэрэглэлийн Будда виста, Белла виста хотхон зэргийг бахархалтай дурьдаж болно. Түүхт ойгоо компанийн хамт олон олон улсын хэмжээнд үнэлэгдсэн өндөр амжилтаар угтжээ. Скай Резорт компанийн захиалгаар тэдний хэрэгжүүлсэн “ASEM Village” төсөл нь Олон улсын “International Property Awards 2016”-д шалгарч “Орон сууцны шилдэг, шинэ бүтээн байгуулалт” номинацийн шагнал хүртжээ. Энэхүү үйл явдал нь олон улсын барилгын стандартыг эх орондоо нэвтрүүлэн ажилласаар ирсэн М-Си-Эс Проперти компани эх орондоо төдийгүй хилийн чанадад өндөр үнэлэгдэж буйн тод жишээ болжээ.

- + Text Size share print