"М-Си-Эс Кока-Кола", "Энержи Ресурс" ХХК-иуд тугаа мандууллаа

2018.01.08

Шинээр бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэлт, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого зэрэг үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлж, “2017 оны Онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан байгууллагуудын туг мандуулах ёслол боллоо. Туг мандуулах ёслол нь 21 дэх жилдээ зохион байгуулагдсан “Entrepreneur-2017”-д шилдгийн шилдгээр шалгарсан 15 аж ахуй нэгжийг олон нийтэд таниулах, шинэ шилдэг технологи нэвтрүүлсэн байдлыг нь урамшуулан дэмжих зорилготой юм. “Entrepreneur-2017”-д Оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарч “Мөнгөн Меркури” цомоор шагнуулсан "М-Си-Эс Кока-Кола", "Энержи Ресурс" ХХК-иуд МҮХАҮТ-ын барилгын өмнө тугаа мандууллаа.

- + Text Size share print