Шилжилтийн 25 жилийн топ бизнесмэнээр Ж.Оджаргал шалгарав

2018.01.02

Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч" сан хамтран зохион байгуулдаг “Next stop” ёслол хүндэтгэлийн наадам боллоо. Энэ жилийн “Next stop” наадам “Шилжилтийн 25 жилийн нийгэм, улс төрийн топ залуу”, “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны "Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулснаараа онцлог байв. Уг шалгаруулалтын урьдчилсан шатанд 4 номинаци тус бүрт 33 буюу нийт 132 хүн нэр дэвшиж, онлайнаар санал асуулга явагдсаны дараа 36 эрхэм шалгарч үлджээ. Үүнээс “Next stop” наадамд хүрэлцэн ирсэн нийгэмд нэр хүндтэй 500 гаруй зочдын нууц санал хураалтаар “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, “Алтан гэрэгэ” шагналын эзнээр М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шалгарчээ.

- + Text Size share print