ДДэШ шинэ хиймэл дагуултай боллоо

2018.01.02

ШИНЭ ХИЙМЭЛ ДАГУУЛ, ШИНЭЧЛЭГДСЭН ДДЭШ

2017 оны Харилцаа холбооны салбарын Онцлох үйл явдал бол сансрын хиймэл дагуулын олон суваг дамжуулагч ДДэшТВ ХХК өөрсдийн захиалан хөөргөсөн шинэ хиймэл дагуул руугаа шилжсэн явдал байлаа. 2017 оны 10 дугаар сарын 30-нд НАСА-гийн хөөрөх тавцангаас хөөргөсөн Space X-ийн дахин ашиглагдах Falcon 9 пуужин нь ДДэШТВ ХХК-ийн захиалгаар хийлгэсэн зөвхөн Монгол Улс руу чиглэсэн цацраг бүхий KT-Sat-5A загварын хиймэл дагуулыг тээвэрлэн сансрын орбитод гаргасан юм. Ийнхүү хиймэл дагуулд Монгол Улс руу чиглэсэн цацрагийг тусгайлан захиалж хийлгэснээр Монголын хамгийн том, телевизийн олон суваг дамжуулагч ДДэш-ийн хэрэглэгчид 2018 оноос:

  • Илүү өндөр дохио, чанартайгаар зурагтаа үзнэ. Цас, бороо зэрэг байгалийн үзэгдлийн нөлөөнд өртөх магадлал буурч, дохио чанар 30 хувиар өснө.

  • Илүү олон HD суваг хүлээн авна. Гадаадын 30, Монголын 20 гаруй сувгийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авна.

  • Илүү өргөн сонголттойгоор кино, контентоо үзнэ. Ази, Холливуд, Монгол кино багцууд болон HBO HD суваг үзэх боломжтой.

  • Илүү авсаархан буюу 45 диаметртэй антеннтай болно.

  • Орон нутгийн телевизийн сувгуудыг оруулна.

Эдгээр үйлчилгээг хүргэх программын шинэчлэлийг оноос өмнө хийж эхэлсэн ба өрх бүр тавган антенны дурангаа сольсноор үйлчилгээгээ авах болно. Шинэчлэл хийгдэж, үйлчилгээ нэмэгдэж байгаа ч үндсэн үнийн тарифт өөрчлөлт орохгүй бөгөөд цаашид интернэтийн үйлчилгээ, аялал амралт зугаалгын үеэр хөдөө хээр автомашиндаа зурагтаа үзэх, хүссэн кино, контентоо хадгалж үзэх зэрэг олон боломжийг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна гэж тус компанийн удирдлагууд мэдэгдлээ.

 

- + Text Size share print