ГОЁО брэндээс намар, өвлийн шинэ загвараа танилцууллаа

2016.09.12

ГОЁО брэндийн “Намар, өвөл 2016/2017” коллекцийн загварын шоу “Cкай Pезорт” цогцолборын “Club House”-д болж, тухайн салбарын шилдэг мэргэжилтнүүд, зочид оролцлоо. Коллекци нь бүхэлдээ 150 загвараас бүрдсэн бөгөөд сүлжээсний өвөрмөц шийдэл болон нэхмэл ноолууран даавууг сүлжмэлтэй хослуулсан загварууд онцлог байв. Өнгөний хувьд модны холтос, хад чулууны өнгө цахирмаа, цээнэ цэцгийн зөөлөн ягааныг цасны цагаан, элсний шаргал өнгөөр зөөллөсөн нь эмэгтэй загваруудад илүүтэй нийцжээ. Харин гичний шар, гүн хөх өнгүүдээр туяа оруулсан хром өнгө энэ жилийн эрэгтэй загваруудад давамгайлж байна. Мөн коллекцийн нарийн хийцтэй зарим загвар цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн нь түүний үнэ цэнийг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд давтагдашгүй онцгой байх боломжийг олгожээ. Ийнхүү загварын шоугаар нээлтээ хийсэн намар, өвлийн загварууд ГОЁО нэрийн дэлгүүрүүдээр худалдаанд гарлаа.

- + Text Size share print