“Viva City" хороолол

Ашиглалтад орсон хугацаа 2011-04.01-2013.06.01
Хүчин чадал 1614 айлын орон сууц, 21 300 мкв үйлчилгээний талбай бүхий нийт 91 100 мкв барилга байгууламж
Хөрөнгө оруулалтын дүн 97 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Нийгмийн тэр дундаа залууст тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлууд болоод байгаа орон сууц, агаарын бохирдол, хотын төвлөрлийг сааруулах зэргийг цогцоор шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн инженерингийн иж бүрэн шийдэл бүхий бүрэн тавилгатай орон сууц, үйлчилгээний төв төвлөрсөн хотхоныг барьж, боломжийн үнээр зах зээлд нийлүүлэх, шинэлэг амьдралын хэв маягийг бүрдүүлэх зорилготой.

 

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд барьж, байгуулсан энэхүү хороолол ашиглалтанд орсноор олон мянган залуус иж бүрэн тавилгатай, төлбөрийн таатай нөхцөл, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр боломжийн үнэтэй орон сууцтай боллоо.

“Вива Сити” хорооллыг барьж байгуулахад дотоодын нийт 180 туслан гүйцэтгэгч компани оролцсон бөгөөд ингэснээр монголчууд бид өөрсдөө томоохон төслийг богино хугацаанд, чанартай гүйцэтгэж чаддаг гэдгийг батлан харуулсан юм. Мөн эдгээр туслан гүйцэтгэгч компанийн 7000 орчим ажиллах хүчин ажлын байраар хангагдсан байна.

 

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Энэхүү төсөл нь талбайг ухаалгаар ашиглан бага зайд ихийг багтааж, байр бүртээ иж бүрэн тавилга, электрон барааг бэлэг болгон дагалдуулж, технологийн гайхамшгийг мэдрүүлэх шинэ үеийн IPTV, интернэт зэрэг айл өрхөд чухал хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг давхар шийдэж, өнгө будгийн өвөрмөц шийдлээр, орчны иж бүрэн тохижилттойгоор орчин үеийн хотхоны шинэ шийдэл болсон.

Төслийн хүрээнд нэвтрүүлсэн дэвшилтэт техник, технологийн хувьд инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын дэвшилттэй тал нь шугам сүлжээний зарим хэсгийг нэвтрэх сувагт буюу хонгилд норм дүрмийн дагуу цогцоор нь угсарсан явдал юм. Тухайлбал, 0.4-ын цахилгаан дамжуулах кабель шугамуудыг сувагт төлөвлөж өгснөөрөө онцлогтой.

Мөн задгай орц бүхий "Вива Сити" хороолол нэгдүгээр давхартаа 120 үйлчилгээний төвтэйгээс гадна усан оргилуур, сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг болон элсний талбай, задгай кино театр зэрэг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн.

 

 

- + Text Size share print