Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220кВ-ын цахилгаан дамжуулах шугам

Ашиглалтад орсон хугацаа 2011-2013
Хүчин чадал МГ-ТТ-ОТ 2 хэлхээт 220кВ-ын 400км ЦДАШ, 220/110/35кВ болон 110/35/10кВ-ын дэд станцууд

Төслийн зорилго

Дундговь, Өмнөговь аймгийн зарим сум болон Даланзадгад хотыг Төвийн эрчим хүчний системд холбож, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах.

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбож, говийн бүсийн хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж байна.    

Тавантолгой, Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоос хангаснаар борлуулалтын орлого нэмэгдэж, Хятад улсаас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулна.

Цаашид Цагаан суварга, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороор дамжин Төвийн болон Говийн бүсийн цахилгаан хангамжийн нэгдсэн системийг үүсгэснээр цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг  нэмэгдүүлнэ.

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Улсдаа анх удаа Монгол инженерүүд өөрсдөө 220кВ ЦДАШ, 220/110/35 кВ дэд станцын инженерингийн зураг төслийг боловсруулж хийснээрээ онцлог. Мөн өндөр хүчдэлийн шугамын холбоонд хол зайд шилэн кабелиар мэдээлэл дамжуулах орчин үеийн технологийг нэвтрүүлэн зураг төсөл хийгдсэн. Түүнчлэн автоматжуулсан хяналт бүхий ухаалаг дэд станцыг барьж, байгуулж буйгаараа ач холбогдолтой юм.

- + Text Size share print