| Асуудал шийдэх чадварын тест /АШЧТ/ -д бэлтгэх дадлага дасгалууд Зорилго: Энэхүү дасгалууд нь Асуудал шийдэх чадварын тест /АШЧТ/-ийн асуултуудад ямар зарчмаар хариулах тухай ойлголтыг танд өгнө. Дасгалын тусламжтайгаар та:
Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/- ын онцлог: Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A,B,C,D,E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү. Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно. Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно.
Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүй үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ vv.
Оноог дүгнэх: Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ. Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.
Хэрхэн илүү оноо авах вэ? Сүүлийн үеийн судалгаагаар доорхи зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд АШЧТ–д илүү оноо авах боломжтой гэж үзсэн байна. Энэхүү зөвлөмжтэй танилцсанаар та тестэнд хариулахдаа та юу хийх шаардлагатай ба юу хийхээс зайлсхийх хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авах болно. АШЧТ-д илүү оноо авах зөвлөмж:
АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?
ДАДЛАГЫН АСУУЛТУУД Доорхи жишээнд тестийн асуултуудтай төстэй болон зөв хариултуудыг бөглөсөн заавар өглөө. Жишээ асуулт: Ачааны тэрэг цагт 80 км/цаг хурдтай явж байна. 30 минут өнгөрсний дараа ачааны тэрэг ямар зам туулсан байх вэ? Хариулт
Жишээний тайлбар: 30 минут гэдэг нь хагас цаг, ачааны тэрэг цагт 80 км хурдтай явж байгаа учраас 30 минутад 40 км замыг тулсан байна. Зөв хариултын хувилбар учир С үсгийг дугуйлсан байна. Дасгалын зориулалтаар таньд 25 асуулт өгөгджээ. Эдгээрийг 30 минутанд багтаж хариулахыг оролдоно уу. Цагаа хэмнэх, зарим асуултыг алгасах, хариултыг мэдэхгүй тохиолдолд таах гэх мэт зөвлөмжүүдийг анхааран аль болох их оноо авахыг хичээх хэрэгтэй. Хэрэв та бэлэн бол дараагийн хуудсан дахь даалгавартай танилцаж дадлагын асуултуудад аль болох хурдан хариулна уу. Хариулж эхэлсэн болон дууссан цаг хугацаагаа бичээрэй. Ингэснээр та жинхэнэ тестийн шалгалтын үед шаардлагатай хугацаанд хариулж чадаж байгаа эсэхээ мэдэх боломжтой болно. Хариулж эхэлсэн хугацаа: _______________________ Хариулж дууссан хугацаа: _______________________ Нийт зарцуулсан хугацаа: _______________________
30 минутанд амжиж хийсэн эсэхээ шалгаарай.
|

