Эрхэм зорилго: “Дэлхийн хөгжлийг Монголд”

Үнэт зүйлс

Мэргэшсэн өндөр чадавхи
Мэргэшсэн өндөр чадавхи

Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг

Багийн сэтгэлгээ
Багийн сэтгэлгээ

Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг

Манлайлал
Манлайлал

Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог

Өөриймсэг үзэл
Өөриймсэг үзэл

Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг

Санал санаачилга
Санал санаачилга

Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг

Үнэнч шударга зарчим
Үнэнч шударга зарчим

Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг

Баримтлах зарчмууд

  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна.
  • Бид ажилтан хөгжиж, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно. Ажилтны өсч хөгжих, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна.
  • Бид сайн ажилчин, ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж, үлгэр дууриал үзүүлнэ.
  • Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхиүлэн дэмжинэ.
  • Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Өндөр чадавхи, олон ургальч санаа бодол бүхий гишүүдээс бүрдсэн, харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл нь бидний тогтвортой амжилтын үндэс юм.
  • Группын бүхий л түвшинд багийн тоглолт, багуудын хамтын ажиллагаа байх ёстой.
  • Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
  • Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.
  • Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, хэлсэн үгэндээ эзэн  байж, үүрэг хариуцлагаас зайлсхийлгүй, итгэл найдвар хүлээж ажиллана.

Бид алхам тутамдаа М-Си-Эс-ийн үнэт зүйлс, баримтлах зарчмуудыг дээдэлнэ.