М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан

Анх 2007 онд компанидаа маркетингийн ажилтнаар орж байхад их сүрдэж байсан. Тухайн үед манай алба таван хүний бүрэлдэхүүнтэй цомхон баг байлаа. Миний хувьд өнгөрөгч хугацаанд маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

Манай М-Си-Эс Академи болон Кока-Колагийн төлөөлөгчийн газраас сургалт хөгжлийн олон хөтөлбөрийг явуулж, дотооддоо болон гадаадын орнуудаар явж, сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдан өдий зэрэгтэй өсч, хөгжиж яваадаа баяртай байдаг. Мөн хүний өөрийн байнгын хичээл зүтгэл, сэтгэл маш чухал гэж би боддог. 

М-Си-Эс-ийнхээ талаар би үргэлж эерэг бодолтой явдаг. Манай группын охин компаниуд талбар бүрдээ бизнесийн болон нийгэмд оруулах хувь нэмрээрээ тэргүүлж байдаг. Зөвхөн бизнесийн эрх ашгийн төлөө бус нийгэмд баялаг бүтээх, хүний нөөцийг баяжуулах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх тал дээр маш их зүйл хийдэг. Энэ онд ашиглалтанд орсон "Вива Сити" залуусын орон сууцны хороолол, Энержи Ресурс компани маань Ухаа худагт барьж, байгуулсан томоохон цогцолбор, дунд сургуулийн барилга зэргийг онцлон дурдаж болно. Энэ нь тухайн бүсийн ард иргэд, тэдний хүүхдүүдийг хотод амьдарч байгаа сурагчдаас дутахааргүй түвшинд сайн боловсролтой хүн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж боддог.

Цаашдаа манай компани улам бүр өсч хөгжиж, үүнд гар бие оролцон, баг хамт олноо манлайлж, хүн бүрийн оролцоог идэвхтэй болгон, хэрэглэгчдэдээ шинэ сайхан санаа бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх юмсан гэж бодож явдаг.