М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр

Би 1995 онд ШУТИС-ийг төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. АНУ-д магистрын зэргээ хамгаалж ирээд М-Си-Эс Группт 2008 онд бизнес хөгжлийн менежерээр ажилд орсон. Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан. Манай М-Си-Эс Групп үргэлж шинэлэг, уриалан дуудсан, шинэ ажил, төсөлд манлайлагч болж ордог. Хөндлөнгийн болон дотор нь ажиллаж байгаа хүний нүдээр харахад бахархууштай, өөртэй итгэлтэй хамт олон юм гэж харагддаг. Аливаа ажлыг эхэлсэн бол амжилттайгаар хийж дуусгадаг. Иим сайхан чанар манай М-Си-Эс-чүүдэд байдаг. Олон бүтээн байгуулалт хийж, эхнээсээ үр дүнгээ өгч байгаа нь сайхан санагддаг. Манай группын зүгээс хамт олны таатай уур амьсгалыг бий болгох “team building” хийх тал дээр их анхаардаг. Урлаг спортын олон арга хэмжээг жил бүр өргөн хүрээтэй зохион байгуулдаг. Компаниуд өөр өөрсдийн багаа бүрдүүлэн өрсөлдөж,идэвхтэй оролцдог. Тийм ч болохоор хамт олон маань нийтэч, халуун дулаан уур амьсгалтай, тэр хэрэээрээ ажлын бүтээмж өндөртэй байдаг гэж боддог.