М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол

М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг. Олон залуус М-Си-Эс группт ажилд орохыг хүсч тэмүүлдэг байх. Тэдний л нэгэн адил энд орж ажиллах боломжийг алдахгүйг хичээсэн. Групп маань дотроо олон охин компанитай болохоор өөрийн мэргэжлийн болон туслах мэргэжлийн чиглэлээр өөр өөр ажил хийж, карьерын замаа сонгох боломжтой байдаг. Нөгөө талаар тухайн хүн өөрийн ажлаа хийж чадаж байвал карьер нь хэрхэн өөрчлөгдөх, өсөх нь тодорхой байдаг учраас хүн өөрөө хичээвэл өсч хөгжих боломж нээлттэй байдаг. Манай алба найман хүнтэй. Наян хэдэн оны нэг үеийн сайхан залуучууд. Бид хамтдаа маш олон зүйлийг хийсэн. Ажлын бус үед ч найз нөхөд болж чадсан. Ингэснээр бид маш үр бүтээмжтэй ажилладаг. М-Си-Эс Группт залуучууд ажилладгийн хэрээр залууст хандсан олон ажил хийдэг. Үүний нэг жишээ нь залуусын нийгмийн тулгамдсан асуудал болох орон байрны асуудал. Яармагийн дэнж дээр “Шинэ гэр” төслийн хүрээнд “Viva City” гээд 1600 айлын орон сууцны цогцолбор өнгөрсөн оны намраас ашиглалтанд оруулсан. Залуус маань шинэ байрандаа гал голомтоо бадраагаад, тэндээсээ ажилдаа яваад эхэлсэн. Энэ нь манай групп залуустаа хэрхэн анхаарал тавьдгийн нэг том жишээ гэж бодож байна.