Юнител ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан Дэд захирал А.Дуламрагчаа

Би 1998 онд СЭЗДС төгсөөд 2007 онд М-Си-Эс Группын Юнител компанид ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ажлын гараагаа лавлах төвийн менежерээс эхэлж байсан.

М-Си-Эс Групп “Дэлхийн хөгжлийг Монголд” гэсэн уриатай. Энэ утгаараа дэлхийн хөгжлийг Монголд авчирна гэдэг тийм амархан зорилго, зорилт биш. Монголын бусад групп компани, төрийн байгууллагаас ялгарах хамгийн гол онцлог нь илүү хүн төвтэй. Хүнийг илүү ойлгодог, сонсдог, багаар ажиллаж чаддаг. Тэгснээр амжилтанд хүрдэг. Намайг орж ирэхэд манай “Юнител” компани 40,000 хэрэглэгчтэй, зах зээлийн гурав дахь тоглогч байсан. Одоо манай компани сая гаруй хэрэглэгчтэй, групп компани болж чадсан. Миний мөрөөдөл бол манай компани мэдээлэл технологийн салбарт компанийг үнэлдэг хэрэглэгчийн тоогоороо зах зээлийн номер нэг болохыг тэсэн ядан хүлээж, түүний төлөө тэмүүлэн ажиллаж байна.