Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Проперти ХХК
Алба/Нэгж:   ОТ төсөл
Ажлын байр:   Шугам хоолойн ээлжийн ахлагч
Нээлтийн огноо:   2018-08-15
Хаалтын огноо:   2018-09-30
Ажлын байрны зорилго/ үүрэг:  
  • Шугам хоолой угсралтын инженерийн шууд удирдлаганд угсралтын багийг удирдан ажиллах
  • Халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус, галын системийн угсралтын ажлыг хариуцан талбай дээрх угсралтын ажлыг төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх багийн ажилчдыг зохион байгуулах, өөрөө оролцон ажиллах
  • ХАБЭА дүрэм, журмуудыг мөрдөн ажиллах, ажилчдынхаа дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах

 

Тавигдах шаардлага:  
  • Халаалт, агаар сэлгэлт эсвэл Цэвэр, бохир усны инженерийн бакалаврын зэрэгтэй
  • Инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг удирдаж ажилласан туршлагатай
  • Барилга угсралтын бүх төрлийн зургийг уншиж ойлгох, хэрэгжилтийг хангуулах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Комьпютерийн хэрэглээний программууд болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой

 

Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.