Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Интернэйшнл ХХК
Алба/Нэгж:   Төслийн нэгж
Ажлын байр:   Чанарын хяналтын инженер
Нээлтийн огноо:   2017-11-16
Хаалтын огноо:   2017-12-01
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн барилга угсралтын ажлыг Барилгын тухай хууль, олон улсын болон дотоодын норм, дүрэм, стандарт шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд  хяналт тавих, тэдгээрийг баримтжуулах

Тавигдах шаардлага:  
  • Цахилгааны эсвэл Механик инженер мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй  
  • Төслийн удирдлага болон чанарын хяналтын талаар мэдлэгтэй
  • Төсөл дээр ажиллаж байсан 2-оос дээш жилийн туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Төлөвлөн, зохион байгуулах чадвартай
  • Харилцан, хамтран ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.