Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Проперти ХХК
Алба/Нэгж:   OT-UCF төсөл
Ажлын байр:   Цахилгаан, холбоо дохиоллын ээлжийн ахлах
Нээлтийн огноо:   2017-09-13
Хаалтын огноо:   2017-10-13
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оюутолгой Гүний уурхайн Барилга угсралтын төслийн цахилгаан тоног төхөөрөмж, барилга байгууламжийн цахилгааны угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг хариуцан талбай дээрх угсралтын ажлыг төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, багийн ажиллагчдыг удирдан зохион байгуулах, ХАБЭА дүрэм, журмуудыг мөрдөн, ажиллагчдынхаа дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах

Тавигдах шаардлага:  
  • Цахилгааны системийн автоматжуулалт болон реле хамгаалалтын инженер, электрон систем, програм хангамж, автоматжуулсан систем, эмбеддэд системийн инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Цахилгаан автоматикийн угсралт суурилуулалтын техникийн онол, практикийн мэдлэгтэй, угсралтын ажлыг удирдаж ажилласан 3 дээш жилийн туршлагатай
  • Тогтмол гүйдлийн автоматикийн хэлхээний зураг унших чадвартай , хэрэгжилтийг хангуулах чадвартай, техник сэтгэлгээтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Комьпютерийн хэрэглээний болон мэргэжлийн програмууд дээр ажиллах чадвартай
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнител ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан Дэд захирал А.Дуламрагчаа
    Би 1998 онд СЭЗДС төгсөөд 2007 онд М-Си-Эс Группийн Юнител компанид ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг орж ирэхэд манай “Юнител” компани 40,000 хэрэглэгчтэй байсан. Одоо манай компани сая гаруй хэрэглэгчтэй, групп компани болж чадсан.

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • Юнител ХХК-ийн Ахлах дизайнер Н.Идэш
    Юнител группийн логоны дизайныг гаргасан нь миний хувьд том ажил байсан. Одоо ч гэсэн энд тэнд явж байхад орой “Сэнтрал тауэр”-ын дээр “Unitel” гэсэн логотой бичигний гэрэл нь ассан байхыг хараад бахархах сэтгэл төрдөг.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.