Нээлттэй ажлын байр

Компани:   Юнител Групп
Алба/Нэгж:   Худалдан авалт, хангамжийн хэлтэс
Ажлын байр:   Худалдан авалтын мэргэжилтэн
Нээлтийн огноо:   2018-05-02
Хаалтын огноо:   2018-05-31
Ажлын байрны зорилго/ үүрэг:  
  • Компанийн хэрэгцээнд зориулан чанарын шаардлага хангасан бараа, үйлчилгээг зах зээлийн өрсөлдөөнт хамгийн бага үнээр, тогтсон хугацаанд, заасан тоо хэмжээгээр, зохих эх үүсвэрээс, зохих нөхцөлийн дагуу худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах
  • Бараа материалын үлдэгдэлд хяналт тавих, татан авалтын төлөвлөгөөг боловсруулах
  • Худалдан авалтын баримт бичиг бүрдүүлэн, тайлан боловсруулах, худалдан авалттай холбоотой мэдээллийг хүргэх
Тавигдах шаардлага:  
  • Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • И-мэйл, албан бичиг баримт боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх
  • Мэдээлэл олох, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, шийдэл олох
  • Хамтран ажиллах ба харилцах ур чадвар
  • Хувийн зохион байгуулалт, сахилга баттай
  • Шийдэл гаргах, олох чадвартай
  • Өөриймсэг сэтгэлгээ, бүтээлч хандлагатай
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.