Нээлттэй ажлын байр

Компани:   Юнисервис Солюшн ХХК
Алба/Нэгж:   Худалдан авалтын алба
Ажлын байр:   Худалдан авалтын ажилтан
Нээлтийн огноо:   2017-07-04
Хаалтын огноо:   2017-07-20
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого журамд нийцүүлэн шаардлагатай бараа, үйлчилгээний 
худалдан авалтыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, тогтоосон хугацаанд, заасан тоо 
хэмжээгээр зохих эх үүсвэр, нөхцлийн дагуу гүйцэтгэх, зохион байгуулах.

Тавигдах шаардлага:  
  • Бизнесийн удирдлага, санхүү эдийн засаг, логистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Өөрийгөө хөгжүүлэх, бие даан ажиллах чадвартай
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч
  • Ажлын төлөвлөлт зохион байгуулалт сайтай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар сайтай
  • Борлуулалт болон худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.