Нээлттэй ажлын байр

Компани:   Скай Резорт ХХК
Алба/Нэгж:   Санхүү, бүртгэл, худалдан авалтын алба
Ажлын байр:   Худалдан авалтын ажилтан
Нээлтийн огноо:   2018-02-21
Хаалтын огноо:   2018-02-28
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод болон гадаадын зах зээлээс тогтоосон хугацаанд, өрсөлдөхүйц үнээр, шаардлагатай тоо хэмжээгээр, зохих үүсвэр, нөхцлийн дагуу худалдан авах, хэрэгцээг хангах

Тавигдах шаардлага:  
  • Бизнесийн удирдлага, олон улсын худалдааны менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компаниа төлөөлөн харилцагч байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах харилцааны ур чадвартай
  • Цаг төлөвлөлт, ажлын зохион байгуулалт сайн байх
  • Ажлын үйл ажиллагаатай холбоотой дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай
  • Худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.