Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Эстэйтс ХХК
Алба/Нэгж:   Харилцагчийн үйлчилгээ, Инженерингийн алба
Ажлын байр:   Харилцагчийн үйлчилгээний менежер
Нээлтийн огноо:   2017-11-16
Хаалтын огноо:   2017-12-15
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хөрөнгийг бизнесийн үр ашигтай эргэлтэд оруулах, харилцагч түрээслэгч байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, тэдэнд ажлын тохилог, таатай орчин бүрдүүлж өгөх, зөв боловсон үйлчилгээгээр хангаж ажиллах

Тавигдах шаардлага:  
  • Бизнес удирдлага, менежмент, маркетинг, гадаад харилцаа, худалдаа, зочид буудлын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний зэрэгтэй
  • Үйлчилгээний салбарт 2-с дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах ур чадвар сайтай
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.