Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Холдинг ХХК
Алба/Нэгж:   Мэдээллийн технологийн газар
Ажлын байр:   Системийн шинжээч
Нээлтийн огноо:   2018-04-19
Хаалтын огноо:   2018-05-31
Ажлын байрны зорилго/ үүрэг:  
  • Бизнес нэгжийн зүгээс тавьсан шаардлагыг шинжлэн дүгнэж, шийдэл боловсруулах, систем дээрх шаардлагатай өөрчлөлтийг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх
  • Шинээр хөгжүүлэлт хийх эсвэл өмнө хөгжүүлсэн системүүд дээр өөрчөлт оруулахаар бол бизнес нэгж болон систем хөгжүүлэгчтэй хамтарч шийдэл боловсруулан, систем хөгжүүлэгчийг чиглүүлэн,  өөрчлөлт, хөгжүүлэлтийг хянан ажиллах
  • Системийн ашиглалт, өөрчлөлт, хэрхэн сайжруулах талаар бизнес нэгжтэй тогтмол харилцан уялдаатай ажиллах
Тавигдах шаардлага:  
  • Програм хангамж, мэдээллийн технологийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнес, санхүүгийн мэргэжлээр зэрэгтэй бол давуу тал болно   
  • Програмчлалын хэл, систем, датабаазын талаар мэдлэгтэй, анализ хийх чадвартай
  • Програмчлалын хэл дээр програм бичих чадвартай, програм хангамж боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Мэдээлэл дээр ажилллах, дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай
  • Систем шинжилгээний хэрэгсэл болох UML, Microsoft Project дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын төслийн аргачлалуудтай ажиллах чадвартай Agile, Rapid гэх мэт
  • BI програм дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.