Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК
Алба/Нэгж:   Үйлдвэрлэл/Савлалт
Ажлын байр:   Савлалтын оператор
Нээлтийн огноо:   2017-04-18
Хаалтын огноо:   2017-04-30
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Савлах хэсгийн 3 шугамын үйл ажиллагааг өндөр бүтээмж, үр дүнтэйгээр ашиглан Хайнэкэны стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн савлах, савлалтын хэсэгт өөрийн хариуцсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган, батлагдсан төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнийг зохих шаардлага стандартын түвшинд үйлдвэрлэх, өөрийн хариуцсан тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны зааварчилгаа болон CILT-н дагуу засвар үйлчилгээг тогтмол хийх.

Тавигдах шаардлага:  
  • Механик инженер, хүнсний үйлдвэрийн механик мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Ээлжийн болон ажлын уян хатан цагаар ажиллах боломжтой
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний анхан шатны болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнител ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан Дэд захирал А.Дуламрагчаа
    Би 1998 онд СЭЗДС төгсөөд 2007 онд М-Си-Эс Группын Юнител компанид ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг орж ирэхэд манай “Юнител” компани 40,000 хэрэглэгчтэй байсан. Одоо манай компани сая гаруй хэрэглэгчтэй, групп компани болж чадсан.

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • Юнител ХХК-ийн Ахлах дизайнер Н.Идэш
    Юнител группын логоны дизайныг гаргасан нь миний хувьд том ажил байсан. Одоо ч гэсэн энд тэнд явж байхад орой “Сэнтрал тауэр”-ын дээр “Unitel” гэсэн логотой бичигний гэрэл нь ассан байхыг хараад бахархах сэтгэл төрдөг.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.