Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Интернэйшнл ХХК- Ухаа худаг салбар
Алба/Нэгж:   Цахилгаан тоног төхөөрөмж ашиглалтын алба
Ажлын байр:   Монтёр
Нээлтийн огноо:   2017-10-03
Хаалтын огноо:   2017-10-20
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгаан станцын цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, кабелийн аж ахуй ба хуваарилах байгууламж, турбин, зуух болон дулааны тоног төхөөрөмжийн технологийн дохиолол ба хамгаалалт, бусад цахилгаан тоноглолд гарсан гэмтлийг хурдан шуурхай устгах, цахилгаан, дулааны тоноглолын хэвийн үйл ажиллагааг хангах 

Тавигдах шаардлага:  
  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль, тусгай мэргэжлийн сургууль төгссөн
  • Цахилгаан станцын цахилгаан тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай, таслах залгах апартурын ойлголттой, ажиллагааны зарчмыг мэддэг, трансформаторын ачааллын тооцоо хийх чадвартай, онолын мэдлэгтэй
  • Цахилгаан машин, хөдөлгүүрийн ажиллагааны онолын мэдлэгтэй, ашиглалтын үйл ажиллагааг хянах чадвартай
  • Хувьсах гүйдлийн хэлхээний тооцоо хийх, 0.4 кВ хэлхээнд угсралт монтаж хийх, тоолуурыг хэлхээнд угсарч суурилуулах чадвартай, хоёрдогч хэлхээний ерөнхий мэдлэгтэй
  • Техникийн зургийн програм дээр ажиллах чадвартай. AUTOCAD, Solid WORKS, Corel draw, Visio гэх мэт.
  • Жолооны эрхийн үнэмлэхтэй байвал давуу талтай
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.