Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Интернэйшнл ХХК
Алба/Нэгж:   Төслийн нэгж
Ажлын байр:   Шугам хоолойн хяналтын инженер
Нээлтийн огноо:   2017-10-13
Хаалтын огноо:   2017-11-01
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн хүрээнд хийгдэх барилгын ажлуудын шугам хоолой, сантехникийн угсралтын ажилд хяналт тавих

Тавигдах шаардлага:  
  • Халаалт агаар сэлгэлтийн инженер, Сантехникийн инженер мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Угсралтын чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай
  • Олон улсын төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно 
  • Төслийн менежмент болон Чанарын менежментийн онолын болон практик мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар сайтай
  • Удирдан манлайлах, илтгэх ур чадвар сайтай
  • Ээлжийн зохицуулалтаар хөдөө орон нутагт ажиллах боломжтой
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнител ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан Дэд захирал А.Дуламрагчаа
    Би 1998 онд СЭЗДС төгсөөд 2007 онд М-Си-Эс Группийн Юнител компанид ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг орж ирэхэд манай “Юнител” компани 40,000 хэрэглэгчтэй байсан. Одоо манай компани сая гаруй хэрэглэгчтэй, групп компани болж чадсан.

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • Юнител ХХК-ийн Ахлах дизайнер Н.Идэш
    Юнител группийн логоны дизайныг гаргасан нь миний хувьд том ажил байсан. Одоо ч гэсэн энд тэнд явж байхад орой “Сэнтрал тауэр”-ын дээр “Unitel” гэсэн логотой бичигний гэрэл нь ассан байхыг хараад бахархах сэтгэл төрдөг.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.