Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Интернэйшнл ХХК
Алба/Нэгж:   Төслийн нэгж
Ажлын байр:   Зургийн инженер /Цахилгаан, автоматик/
Нээлтийн огноо:   2018-02-15
Хаалтын огноо:   2018-03-15
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Техникийн нөхцөл болон тохирох норм дүрмийн дагуу судалгаа хийж зураг төсөл боловсруулах.Тохирох тоног төхөөрөмжүүдийг тооцоо судалгаа зураг төслийн дагуу сонгох. Үйлдвэрлэлийн болон ажлын зургийг инженерийн шийдэл гарган боловсруулах.

Тавигдах шаардлага:  
  • Цахилгаан системийн буюу хангамжийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 220кВ-ын хүртэл хүчдэлтэй дэд станцуудын анхдагч схемийн боловсруулалт, тооцооны үндсэн дээр тоног төхөөрөмжийн сонголт хийх
  • AUTOCAD програм дээр ажиллах чадвартай, үүнд хэмжээтэй зураг зурах, зургийг масштаблаж хэвлэх болон бусад шаардлагатай ур чадварууд
  • ETAP болон түүнтэй ижил төрлийн инженерийн тооцооны програм дээр ажиллаж, дэд станцын газардуулга, богино залгаа, дамжуулагчийн хөндлөн огтлол, гадна болон дотор гэрэлтүүлэг зэргийг тооцох чадвартай
  • Цахилгаан тоноглолын суурилуулалтын зураг бие даан гаргах хэмжээний ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
  • Оффис хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.