Нээлттэй ажлын байр

Компани:   Скай Резорт ХХК- Мариотт ХХК
Алба/Нэгж:   Үйл ажиллагааны алба
Ажлын байр:   Зохион байгуулагч
Нээлтийн огноо:   2017-04-10
Хаалтын огноо:   2017-05-01
Ажлын байрны зорилго/ үүрэг:  
  • Рестораны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг өндөр түвшинд байлгах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг хамгийн их болгоход чиглэсэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх 
Тавигдах шаардлага:  
  • Зочид буудал, зоогийн газрын менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Рестораны чиглэлээр удирдах албан тушаалд 2-с доошгүй жил ажилласан туршлагатай
  • Үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах, удирдах чадвартай
  • Цаашид энэ чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.