Нээлттэй ажлын байр

Компани:   Скай резорт ХХК
Ажлын байр:   Ерөнхий тогооч
Нээлтийн огноо:   2018-04-24
Хаалтын огноо:   2018-09-03
Ажлын байрны зорилго/ үүрэг:  
  • Хоол үйлдвэрлэлийн албаны бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, нэмэгдүүлэхэд санал санаачлагатай ажиллах
  • Түүхий эд, материалын хангалт, нийлүүлэлт, зарцуулалтад хяналт тавих замаар үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжинд нийцсэн, эрүүл чанартай хоолыг хүргэх
Тавигдах шаардлага:  
  • Хоолны технологич, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Хоолны меню, технологийн карт боловсруулах, тооцоолол хийх чадвартай
  • Үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах удирдах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.