Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Холдинг ХХК
Алба/Нэгж:   Мэдээлэл технологийн алба
Ажлын байр:   Дата инженер, Мэдээлэл боловсруулалтын инженер (Data analyst)
Нээлтийн огноо:   2018-01-26
Хаалтын огноо:   2018-05-31
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

ERP хөгжүүлэлтийн ажилд мэргэжлийн чиглэлийн дагуу ажил гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  
  • Мэдээллийн технологи, Систем, Програм хангамжийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй 
  • Эдийн засаг статистик, Математик загварчлал мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Linux, Windows системийн ерөнхий мэдлэгтэй, ажиллах чадвартай
  • Oracle/SQL & MS SQL мэдээллийн бааз дээр ажиллаж байсан туршлагатай
  • BI програм дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Төрөл бүрийн мэдээлэлийн баазтай ажиллаж байсан, мэдээлэл боловсруулах, анализ хийх чадвартай. Query, macro бичих чадвартай
  • Судалгааны ажил хийж байсан туршлагатай
  • Илтгэл танилцуулах чадвартай
  • Аливаа асуудлын шийдлийг богино хугацаанд олох чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Програмчиллын хэл дээр програм бичих чадвартай, програм хангамж боловсруулж байсан туршлагатай
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай 
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.