Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Интернэйшнл ХХК- Ухаа худаг салбар
Алба/Нэгж:   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинь галын аюулгүй байдал, чанарын алба
Ажлын байр:   Галын жижүүр
Нээлтийн огноо:   2017-11-30
Хаалтын огноо:   2017-12-20
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Монгол Улсын "Гамшгаас хамгаалах тухай", "Галын аюулгүй байдлын тухай" хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм журам болон бусад техникийн нормативын хэрэгжилтийг хангуулахаар тухайн объектын барилга байгууламж, үйлдвэрийн тоноглолд гамшиг осол, гал түймрийн аюулгүйн нөхцлийг хангуулахад үзлэг шалгалтыг тогтомол явуулан, хяналт дасгал сургууль, хичээл сургалт зохион байгуулах

Тавигдах шаардлага:  
  • Гал түймрийн болон хөдөлмөр хамгааллын чиглэлээр мэргэжлийн сургалтанд хамрагдсан мэргэжлийн үнэмлэх, сертификаттай
  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • Онцгой байдал болон хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Онцгой байдлын үед ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.