Нээлттэй ажлын байр

Компани:   Гоёо ХХК
Алба/Нэгж:   Борлуулалтын алба- Гадаад борлуулалтын хэлтэс
Ажлын байр:   Гадаад худалдааны ажилтан
Нээлтийн огноо:   2017-09-19
Хаалтын огноо:   2017-09-25
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Өндөр чанартай, загварлаг ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд бүс нутгийн онцлогт тохируулан, худалдан авагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн борлуулах, шинэ зах зээл нээх, борлуулалтын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг хянах

Тавигдах шаардлага:  
  • Гадаад худалдаа, бизнесийн удирдлагаар их, дээд сургууль төгссөн
  • Англи хэлний бичгийн болон ярианы ур чадварыг ахисан түвшинд эзэмшсэн
  • Солонгос, Япон, Хятад хэлний бичгийн болон ярианы ур чадварыг ахисан түвшинд эзэмшсэн бол давуу тал болно
  • Илтгэх, бусадтай харилцах ур чадвар сайн
  • Бичиг баримт боловсруулах, тооцоо судалгаа хийх чадвартай
  • Adobe PDF болон Microsoft Office-н програмууд дээр хэрэглээний түвшинд ажиллах чадвартай
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.