Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК
Алба/Нэгж:   Үйлдвэр/Логистик, Дистрибюшин
Ажлын байр:   Агуулахын нярав
Нээлтийн огноо:   2017-06-05
Хаалтын огноо:   2017-06-12
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг жигд ханган, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал, сав баглаа боодол, урамшууллын бараа зэрэг агуулахад хадгалагдаж буй нөөцийг хариуцан, барааны татан авалт, хотын болон орон нутгийн ачилтын үйл ажиллагааг түргэн шуурхай, үнэн зөв хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  
  • Ложистик, Санхүү, Эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Хангамж болон агуулахын үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Ээлжийн болон ажлын уян хатан цагаар ажиллах боломжтой
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Компютерийн хэрэглээний болон санхүүгийн програм дээр ажиллах чадвартай
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнител ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан Дэд захирал А.Дуламрагчаа
    Би 1998 онд СЭЗДС төгсөөд 2007 онд М-Си-Эс Группийн Юнител компанид ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг орж ирэхэд манай “Юнител” компани 40,000 хэрэглэгчтэй байсан. Одоо манай компани сая гаруй хэрэглэгчтэй, групп компани болж чадсан.

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • Юнител ХХК-ийн Ахлах дизайнер Н.Идэш
    Юнител группийн логоны дизайныг гаргасан нь миний хувьд том ажил байсан. Одоо ч гэсэн энд тэнд явж байхад орой “Сэнтрал тауэр”-ын дээр “Unitel” гэсэн логотой бичигний гэрэл нь ассан байхыг хараад бахархах сэтгэл төрдөг.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.