Нээлттэй ажлын байр

Компани:   М-Си-Эс Интернэйшнл ХХК
Алба/Нэгж:   Төслийн нэгж
Ажлын байр:   Агуулахын ажилтан /Warehouse officer/
Нээлтийн огноо:   2018-03-15
Хаалтын огноо:   2018-04-15
Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн талбайд хариуцсан агуулахын бараа материалын орох гарах хөдөлгөөн, байршуулалт, хадгалалт зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг стандарт шаардлагын дагуу жигд ханган ажиллах.

Тавигдах шаардлага:  
  • Материалын инженер, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Тээвэр ложистик, Агуулахын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Агуулахын нярав хийж байсан 2 буюу түүнээс дээш жилийн туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • MS хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Анкет бөглөх
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.