Тест бөглөх

Тест бөглөх

ДАДЛАГЫН АСУУЛТУУД (Хугацаа 30 минут)
Зарим нэг аж үйлдвэрийн салбаруудын нийт орлого /тэрбум доллараар/
Салбар 1 дэх жил 2 дахь жил 3 дахь жил 4 дэх жил 5 дахь жил
Хөдөө аж ахуй 22 26 26 30 51
Холбоо харилцаа 14 17 18 20 21
Барилга 36 43 47 52 57
Үл хөдлөх хөрөнгө 78 90 100 108 118
Үйлдвэрлэл 213 218 226 253 287
Тээвэр 27 30 33 36 40
Хүснэгт №1
1. Аль салбарт 1 дэх жилээс 2 дахь жилд мөнгөн дүнгээр нийт орлогын хамгийн их өсөлт ажиглагдаж байна вэ?

A. Хөдөө аж ахуй
B. Барилга
C. Үл хөдлөх хөрөнгө
D. Үйлдвэрлэл
E. Тээвэр

2. Аль салбарт 1 дэх жилээс 5 дахь жилд мөнгөн дүнгээр орлогын хамгийн бага өсөлт ажиглагдаж байна вэ?

A. Хөдөө аж ахуй
B. Барилга
C. Үл хөдлөх хөрөнгө
D. Үйлдвэрлэл
E. Тээвэр

3.Аль салбарт 3 дахь жилээс 4 дахь жилд орлогын өсөлт хамгийн өндөр хувьтай байна вэ?

A. Хөдөө аж ахуй
B. Холбоо харилцаа
C. Барилга
D. Үл хөдлөх хөрөнгө
E. Үйлдвэрлэл

4. Аль салбарт 1-ээс 4 дэх жилд хамгийн бага хувийн өөрчлөлт явагдсан бэ?

A. Хөдөө аж ахуй
B. Холбоо харилцаа
C. Барилга
D. Үйлдвэрлэл
E. Тээвэр

5. Хүснэгтэнд тусгагдсан тухайн онуудад аль салбарт мөнгөн дүнгээр орлогын хамгийн тогтворгүй өсөлт ажиглагдаж байна вэ?

A. Хөдөө аж ахуй
B. Барилга
C. Үл хөдлөх хөрөнгө
D. Үйлдвэрлэл
E. Тээвэр

6. Хэрэв тээврийн салбарын өсөлтийн хурдац цаашид энэ хандлагаараа байна гэж тооцвол 6 дахь жилд түүний орлогын дүн ямар хэмжээнд хүрэх вэ?

A. 42 тэрбум доллар
B. 44 тэрбум доллар
C. 46 тэрбум доллар
D. 48 тэрбум доллар
E. 50 тэрбум доллар

7. Ямар тохиолдолд доорхи хоёр салбарын эхнийх нь салбарын орлого нь гол төлөв хоёр дахь салбарын орлогын хагастай нь тэнцүү байна вэ?

A. Хөдөө аж ахуй ба Үл хөдлөх хөрөнгө
B. Холбоо харилцаа ба Хөдөө аж ахуй
C. Барилга ба Үл хөдлөх хөрөнгө
D. Үл хөдлөх хөрөнгө ба Үйлдвэрлэл
F. Тээвэр ба Холбоо харилцаа

8. Хичнээн тохиолдолд ямар нэг салбарт урьдах жилтэй харьцуулахад орлого нь 10% ба түүнээс дээш хувиар өссөн бэ?

A. 1-4
B. 5-8
C. 9-12
D. 13-16
E. 17-20

9. Өгөгдсөн бүх хугацаанд мөнгөн дүнгээрээ орлогын өсөлт нь хамгийн тогтвортой байгаа салбар бол

A. Холбоо харилцаа
B. Барилга
C. Үл хөдлөх хөрөнгө
D. Үйлдвэрлэл
E. Тээвэр

10. Доор бичигдсэн салбаруудаас ямар 3-н салбар нь бүгд өөрийн орлогоо 1 дэх жилээс 3 дахь жилийн хооронд бараг 1/3-ээр өсгөж чадсан бэ?

A. Хөдөө аж ахуй, Холбоо харилцаа, Тээвэр
B. Хөдөө аж ахуй, Холбоо харилцаа, Барилга
C. Холбоо харилцаа, Барилга, Тээвэр
D. Барилга, Үл хөдлөх хөрөнгө, Тээвэр
E. Холбоо харилцаа, Барилга, Үл хөдлөх хөрөнгө

11. Аль салбарт 1 дэх оноос 4 дахь оны хооронд орлогын өөрчлөлт нь хамгийн бага хувьтай байна вэ?

A. Хөдөө аж ахуй
B. Холбоо харилцаа
C. Барилга
D. Үйлдвэрлэл
E. Тээвэр

12. Дараах онуудад аль салбарт орлогын өсөлт хамгийн их хувьтай байсан бэ?

A. Хөдөө аж ахуйн салбарт 3 ба 4 дахь оны хооронд
B. Холбоо харилцааны салбарт 2 ба 3 дахь оны хооронд
C. Барилгын салбарт 1 ба 2 дахь жилийн хооронд
D. Үл хөдлөх хөрөнгийн салбарт 4 ба 5 дахь жилийн хооронд
E. Үйлдвэрлэлийн салбарт 3 ба 4 дахь жилийн хооронд

Доорх текстийг уншаад дараагийн хуудсанд өгөгдсөн асуултуудад хариулна уу. Асуултанд хариулахдаа энэхүү текстийн аль ч хэсгээс дахин дахин уншиж болно.
  1. Хүний нөөцийн хэлтэс нь
  2. юуны түрүүнд өөрийгөө
  3. судалгааны баг гэж үзэх ёстой. Судалгаа гэдэг нь
  4. ажилтнуудтай ажиллах арга барилыг
  5. шинээр боловсруулах,
  6. бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмыг дахин нягтлан үзэх явдал юм.
  7. Энэ нь баримт мэдээллийг цуглуулах ба
  8. ирээдүйн хөгжил дэвшлийг урьдчилан таамаглахад оршино.
  9. Өөрөөр хэлбэл та бүхний ажилд дүн шинжилгээ хийж
  10. түүнийг гүйцэтгэхэд хэрэгтэй
  11. шинэ арга барилыг эрж хайх явдал юм.
  12. Хоёрдугаарт, хүний нөөцийн хэлтэс нь
  13. ямагт мэдлэг чадвар,
  14. туршлагаар цэнэглэгдэж байх ёстой ба
  15. энэ нь боловсон хүчний бодлогын асуудлыг
  16. дээд удирдлагад зориулан боловсруулах,
  17. шаардлагатай тохиолдолд удирдлагын
  18. анхаарлыг төлөвлөгдсөн үйл ажиллагаануудад
  19. хамаарах ажилтнуудын харилцаанд
  20. чиглүүлнэ.
  21. Гуравдугаарт хүний нөөцийн хэтсийн ажилтнууд нь
  22. дунд шатны удирдлагуудтай
  23. аливаа зөвлөмж, дүрэм журам боловсруулах тал дээр
  24. нягт хамтран ажиллах ба
  25. энэ нь удирдаж буй хүмүүст хамт олны харилцааг зохицуулахад
  26. өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр тус дөхөм үзүүлэх юм.
  27. Иймэрхүү зөвлөмж, дүрэм журмууд нь
  28. дунд шатны удирдлагуудад
  29. хүний нөөцийн хэлтсийн ажилтнуудын
  30. мэргэжсэн ур чадварыг ашиглах боломж олгох бөгөөд,
  31. үүний зэрэгцээ тэд өөрийн удирдлагад ажиллагсадтайгаа харьцах
  32. зайлшгүй чухал өдөр тутмын харилцаагаа орхихгүй.
  33. Эцэст нь, хүний нөөцийн хэлтэс нь
  34. хяналт, шалгалтын
  35. үүргээ биелүүлэх ёстой.
  36. Боловсон хүчний бодлого зөв явагдаж байна уу?
  37. Төлөвлөсөн хөтөлбөр хэрэгжиж байна уу?
  38. Зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна уу?
  39. Боловсруулж төлөвлөсөн ажил маань
  40. тавьсан зорилгодоо
  41. хүрч байна уу?
  42. Илүү үр дүнтэй байлгах үүднээс
  43. өөрчлөлт хийх шаардлага байна уу?
  44. Эдгээр нь хяналт шалгалтын үүргээр дамжин хариултаа авч болох
  45. зарим нэг чухал асуултууд юм.


13. Хүний нөөцийн ажилтнуудын гүйцэтгэх ёстой ямар 2 үүрэг нь хоорондоо хамгийн их нийтлэг зүйлийг агуулж байна вэ?

A. Судалгаа болон Зөвлөх
B. Судалгаа болон Хяналт шалгалт
C. Зөвлөх болон Хяналт шалгалт
D. Дүрэм журамлах болон Хяналт шалгалт
E. Судалгаа болон Дүрэм журамлах

14. 31-р мөрний тэд гэсэн үг хэнд хамааралтай вэ?

A. Хүний нөөцийн хэлтэс 12-р мөр
B. Дээд удирдлага 16-р мөр
C. Зөвлөмж, дүрэм журам 23-р мөр
D. Хүний нөөцийн хэлтсийн ажилтнууд 29-р мөр
E. Дунд шатны удирдлагууд 28-р мөр

15. Сүүлийн догол мөрөнд тусгагдсан асуултуудын хариултыг гол төлөв дараахь замаар хайж олно.

A. Боломжит хөгжил дэвшлийг таамагласнаар
B. Ажиллагсадтайгаа үр ашигтай харилцсанаар
C. Шүүмжлэлтэй хандан, үнэлгээ өгөх замаар
D. Дүрэм журмуудыг ухаалгаар хэрэглэснээр
E. Уян хатан хандлагыг бий болгосноор

16. Зохиогч яагаад 32-р мөрөнд дурьдсанаар өдөр тутмын харилцааг чухал зайлшгүй гэж үзсэн бэ?

A. Энэ нь хөгжил дэвшлийг урьдчилан таамаглах, баримт мэдээ цуглуулахад хэрэгтэй.
B. Энэ нь дээд удирдлагадаа зөвлөгөө өгөхөд хэрэгтэй.
C. Энэ нь зөвлөмж, дүрэм журмуудыг боловсруулах үндэс суурь болж өгдөг.
D. Энэ нь аливаа бодлого болон хөтөлбөр зохих журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхийг мэдэх үндэс нь юм.
E. Зохиогч яагаад гэдгийг тодорхой тайлбарлаагүй.

17. 27-р мөрөнд бичигдсэн Иймэрхүү зөвлөмж, дүрэм журмууд нь гэсэн үгээр эхэлсэн ?гүүлбэрийн агуулга нь:

A. Санаагаа тайлбарлах.
B. Гол утгыг онцлох.
C. Ижил төстэй үйлдлийг заах.
D. Нэмэлт мэдээлэл өгөх.
E. Нотолгоог үзүүлэх.

18. Зохиогчийн үзэж байгаагаар хүний нөөцийн хэлтсийн үр ашигтай үйл ажиллагааны чухал хүчин зүйлүүдэд дараах зүйл орохгүй.

A. Ирээдүйн хөгжил дэвшлийг урьдчилан таамаглах.
B. Хүний нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглах, удирдах талаар шинэлэг арга замыг эрж хайх.
C. Хүний нөөцийн бодлогын асуудлаар дээд удирдлагад зөвлөх.
D. Янз бүрийн хэлтэс албаны нийт ажиллагсадтай өдөр тутам харилцах.
E. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ арга замыг эрж хайх.

19. Эхний догол мөрний гол санаа нь хүний нөөцийн хэлтсийн ажилтан нь:

A. Өөрийн үй ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, боломжит хэмжээгээр үр дүнтэй ажиллах.
B. Өөрийн ажлын тодорхой чиг хандлагыг тодорхойлох.
C. Зөн совин бус, бодит баримт нотолгоонуудыг бий болгох.
D. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Хүний нөөцийн дурэм журмыг дахин нягтлах
E. Ирээдүйн хөгжил дэвшлийн таамаглалыг онцгойлон авч үзэх.

20. Хайрцаг савангийн худалдах үнэ 10 доллар. Үнэ хямдралаар үнийг 10% буулгажээ. Хямдралтай үеийн савангийн үнэ хайрцаг саванг үйлдвэрлэх өртгөөс 20%-иар илүү байжээ. Хайрцаг саванг үйлдвэрлэх өртөг хэд вэ?

A. 9 доллар
B. 8 доллар
C. 7,5 доллар
D. 7 доллар
E. 6,5 доллар

21. Хувилах машиныг тохируулахдаа гарах хувь нь эх зургийн 60% болгож багасгасан байв. Дараа нь гарсан хувийг дахин 20%-иар багасгаж хувилсан байна. Хоёр дахь удаагаа хувилсны дараа энэ нь эх зургийн хэдэн хувьтай тэнцэх вэ?

A. 12
B. 20
C. 40
D. 48
E. 52

22. Хэлтсийн нийт эмэгтэйчүүдийн 15%, эрэгтэйчүүдийн 25% нь нэгэн төсөл дээр ажиллаж байв. Хэлтсийн нийт ажилтны 60% нь эмэгтэйчүүд бол тухайн хэлтсийн нийт ажилтнуудын хэдэн % нь уг төсөл дээр ажиллаж байгаа вэ?

A. 12
B. 19
C. 40
D. 48
E. Өгөгдсөн мэдээлэл нь хариулт өгөхөд хангалтгүй

23. Автомашины 5 төрлийн засвар хийх нийт төлбөр нь 360 доллар болжээ. Карбюраторын үзлэгийн үнэ нь тохируулга хийхээс 2 дахин үнэтэй ба тормозны гишгүүр нь карбюраторын үзлэгийн үнээс 3 дахин үнэтэй. Жигдрүүлэх ажил, дугуйн тэнхлэг тохируулах ажлууд тус бүр нь тохируулгын ажлын хөлснөөс 3 дахин үнэтэй бол тохируулгын ажлын хөлс хэд вэ?

A. 18 доллар
B. 24 доллар
C. 45 доллар
D. 90 доллар
E. Өгөгдсөн мэдээлэл нь хариулт өгөхөд хангалтгүй.

24. Эмийн найрлаганд х, у ба z шингэн 5:2:1 харьцаатай ордог. 25 галлон X, 20 галлон У, 8 галлон Z шингэнээс хичнээн хэмжээний галлон эм бэлтгэж болох вэ?

A. 25
B. 40
C. 80
D. 53
E. 50

25. Нэгжийн үйлдвэрлэх өртөг нь 60 цент бүхий бүтээгдэхүүний борлуулалт сард дунджаар 1,200,000 нэгж байжээ. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулснаар түүний сарын дундаж борлуулалт 2,000,000 нэгж хүртэл болж нэмэгдсэн байна. Тийм боловч бүтээгдэхүүний чанарыг сайжруулснаар шинэ бүтээгдэхүүний нэгжийн үйлдвэрлэх өртөг нь 5 хувиар өссөн байна. Хэрэв дээрх тохиолдол тус бүрт үйлдвэрлэгч нэгж бүтээгдэхүүнээ 75 цент-ээр худалдана гэж үзвэл чанарыг сайжруулснаар үйлдвэрлэгч сард хэдий хэмжээний нэмэлт ашиг олох вэ?

A. 20,000 доллар
B. 60,000 доллар
C. 200,000 доллар
D. 240,000 доллар
E. Өгөгдсөн мэдээлэл нь хариулт өгөхөд хангалтгүй.



Зөв бөглөсөн Буруу бөглөсөн Гүйцэтгэлийн хувь
- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнител ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан Дэд захирал А.Дуламрагчаа
    Би 1998 онд СЭЗДС төгсөөд 2007 онд М-Си-Эс Группийн Юнител компанид ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг орж ирэхэд манай “Юнител” компани 40,000 хэрэглэгчтэй байсан. Одоо манай компани сая гаруй хэрэглэгчтэй, групп компани болж чадсан.

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • Юнител ХХК-ийн Ахлах дизайнер Н.Идэш
    Юнител группийн логоны дизайныг гаргасан нь миний хувьд том ажил байсан. Одоо ч гэсэн энд тэнд явж байхад орой “Сэнтрал тауэр”-ын дээр “Unitel” гэсэн логотой бичигний гэрэл нь ассан байхыг хараад бахархах сэтгэл төрдөг.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.