АШЧТ – Асуудал шийдвэрлэх чадварын тест гэж юу вэ?

АШЧТ нь М-Си-Эс Группын харьяа бүх компанид мэргэжилтэн болон менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт бөгөөд сонгон шалгаруулалтын эхний шат билээ. Шалгалтын агуулга нь асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэх чадвартайг шалгах суурь шалгуур юм. Та шалгалтын талаар илүү төсөөлөл авч, бэлтгэлтэй байх үүднээс, өөрөөр хэлбэл өөрийн ур чадвараа бодитоор үнэлүүлэхийн тулд ДАДЛАГЫН ТЕСТ-ийг сайтар бэлдэхийг зөвлөж байна. Энэхүү 25 асуулттай тестийг 30 минутанд бөглөн өөрийгөө шалгаж үзээрэй. Жинхэнэ тестийн агуулга нь дадлагын тесттэй төстэй ба 50 асуултыг 65 минутанд бөглөдгөөрөө ялгаатай юм.

Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн М-Си-Эс Группын хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдах тул энэ тестийг нэг удаа авдаг билээ.

Таны ажилд орох хүсэлт болох анкет, CV-г хүлээн авсан компанийн хүний нөөцийн ажилтан Тантай холбоо барьж сонгон шалгаруулалтын АШЧТ-ийг авах өдөр, цаг, байршлыг урьдчилан мэдэгдэх юм. Та шалгалтанд өөрийн баримт бичиг (иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын аль нэг), балын харандаа, баллуур, тооны машин авч ирэхийг хүсье.

 

Шалгалт авах байршлын хаяг:
М-Си-Эс Академи 101 тоот
АНУН төвийн байр
Хан-Уул дүүрэг, 3 -р хороо,
Чингисийн өргөн чөлөө-62
Улаанбаатар хот-17060, Монгол Улс

 

Танд амжилт хүсье !

- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.