Дадлагын тест

Энэхүү дасгалууд нь Асуудал шийдэх чадварын тест /АШЧТ/-ийн асуултуудад ямар зарчмаар хариулах тухай ойлголтыг танд өгнө.

   Дасгалын тусламжтайгаар та:

  • Тестийн гол онцлогтой танилцана.
  • Тестийн асуултуудад хариулахад туслах зөвлөмж, стратегийг мэдэж авна.
  • Жинхэнэ тестийн асуултуудтай төстэй асуултуудад хариулан дадлага хийх боломжтой.

Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:
  
50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.

Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A,B,C,D,E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.

Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.

Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД  тооцогдоно.

Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ vv.

Оноог дүгнэх:

Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ.  Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.

Хэрхэн илүү оноо авах вэ?

Сүүлийн үеийн судалгаагаар доорхи зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд АШЧТ–д илүү оноо авах боломжтой гэж үзсэн байна. Энэхүү зөвлөмжтэй танилцсанаар та тестэнд хариулахдаа та юу хийх шаардлагатай ба юу хийхээс зайлсхийх хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авах болно.

АШЧТ-д илүү оноо авах зөвлөмж:

  • Өгөгдсөн хариултуудтай танилцахаас өмнө асуултын мөн чанарыг зөв ойлгох.
  • Өөртөө итгэлтэйгээр аль болох хурдан шуурхай ажиллах. Ойлгохгүй байгаа асуултандаа хугацаа бүү алд.
  • Илэрхий буруу гэдэг нь мэдэгдэж байгаа хариултын хувилбарыг шууд хасан, зөвхариултыг нь үлдсэн хариултуудаас хайх.
  • Таахаас аргагүй болсон үед ч гэсэн асуулт бүрт заавал аль нэг хариултын хувилбарыг сонгож тэмдэглээрэй.
  • Тестийн төгсгөлд үлдсэн цагаа хариугаа шалгахад зарцуулаарай.

АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?

  • Хариулж эхлэхээс өмнө шалгалтын тестийн асуултуудыг бүгдийг нь анхааралтай, удаанаар уншиж цаг алдаж болохгүй.
  • Бүх асуултыг хариулж дуусаагүй байгаа нөхцөлд түрүүчийн бөглөсөн хариултуудаа шалгаж хугацаа алдаж болохгүй.
  • Тухайн асуултанд өгөгдсөн хариултын 5 хувилбараас өөр хариултыг бодож цаг алдаж болохгүй.

Доорхи жишээнд тестийн асуултуудтай төстэй болон зөв хариултуудыг бөглөсөн заавар өглөө.

Жишээ асуулт:                                                 

Ачааны тэрэг цагт 80 км/цаг хурдтай явж  байна. 30 минут өнгөрсний дараа ачааны тэрэг ямар зам туулсан байх вэ?

Top of Form

A. 80 км
B. 240 км
C. 40 км
D. 30 км
E. Дээрх хариултын аль ч биш

 Хариулт

   C. 40 км

Жишээний тайлбар:

30 минутгэдэг нь хагас цаг, ачааны тэрэг цагт 80 км хурдтай явж байгаа учраас 30 минутад 40 км замыг туулсан байна.

Зөв хариултын хувилбар учир С үсгийг дугуйлсан байна.

Дасгалын зориулалтаар таньд 25 асуулт өгөгджээ.Эдгээрийг 30 минутанд багтаж хариулахыг оролдоно уу. Цагаа хэмнэх, зарим асуултыг алгасах, хариултыг мэдэхгүй тохиолдолд таах гэх мэт зөвлөмжүүдийг анхааран аль болох их оноо авахыг хичээх хэрэгтэй.

Хэрэв та бэлэн бол дараагийн хуудсан дахь даалгавартай танилцаж дадлагын асуултуудад аль болох хурдан хариулна уу.

Хариулж эхэлсэн болон дууссан цаг хугацаагаа бичээрэй. Ингэснээр та жинхэнэ тестийн шалгалтын үед шаардлагатай хугацаанд хариулж чадаж байгаа эсэхээ мэдэх боломжтой болно.

                        Хариулж эхэлсэн хугацаа: _______________________

                        Хариулж дууссан хугацаа: _______________________

                        Нийт зарцуулсан хугацаа: _______________________

 

30 минутанд амжиж хийсэн эсэхээ шалгаарай.

>>>Тест бөглөх<<<

- + Text Size share print
prev next

Манай ажилтнууд:

  • Юнител ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ хариуцсан Дэд захирал А.Дуламрагчаа
    Би 1998 онд СЭЗДС төгсөөд 2007 онд М-Си-Эс Группийн Юнител компанид ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг орж ирэхэд манай “Юнител” компани 40,000 хэрэглэгчтэй байсан. Одоо манай компани сая гаруй хэрэглэгчтэй, групп компани болж чадсан.

  • Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр
    Би компаниа улам хөгжөөсэй гэж хүсдэг. Шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.

  • Юнител ХХК-ийн Ахлах дизайнер Н.Идэш
    Юнител группийн логоны дизайныг гаргасан нь миний хувьд том ажил байсан. Одоо ч гэсэн энд тэнд явж байхад орой “Сэнтрал тауэр”-ын дээр “Unitel” гэсэн логотой бичигний гэрэл нь ассан байхыг хараад бахархах сэтгэл төрдөг.

  • М-Си-Эс Холдинг ХХК-ийн Програм хөгжүүлэлт, ашиглалтын менежер Б.Нурбол
    М-Си-Эс групп маань Монголын томоохон компаниудын нэг болохоор ажиллахад ямар ч хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг.

  • М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдааны маркетингийн албаны дарга Б. Өлзийсайхан
    Маркетингийн албаа ахлахуйц хувь хүний өсөлт гаргаж, карьераа хөгжүүлсэндээ баяртай байдаг. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна хамт олон, группын удирдлагууд, хүний нөөцийн бодлого, хичээл сургалтууд маш их нөлөөлсөн гэж боддог.

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал С.Ууганбаяр
    Анх миний төсөөлж байснаас ч илүү нийтэч, дотно хамт олон угтсан. Компанийн засаглал, уур амьсгал сайхан байлаа. Дандаа ажил мэргэжлээрээ өрсөлдсөн залуучуудаар хамт олноо бүрдүүлсэн нь таалагдсан.