М-Си-Эс Академи

М-Си-Эс Академи

М-Си-Эс Группийн сургалт хөгжлийн алба нь 2005 оноос дотоод сургалтуудыг идэвхтэй зохион байгуулж ирсэн бөгөөд 2008 оноос эхлэн М-Си-Эс Академи нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус академи нь М-Си-Эс Группийн үнэт зүйлсийг түгээн хөгжүүлж, дэлхийн жишигт хүрсэн байгууллагын чадавхийг бүрдүүлэх, группийн эрхэм зорилгыг дэмжих мэргэжлийн болон ерөнхий ур чадварын 30 гаруй сургалтыг зохион байгуулдаг бөгөөд жилд 150 орчим сургалтанд давхардсан тоогоор 3000 гаруй ажилтан хамрагддаг.

Манлайллын 4 түвшний хөтөлбөрөөс гадна хагас өдрөөс 2 өдрийн богино хугацаанд мэдлэг, чадвар олгох "Leadership", "Teamwork", "Creativity", "Communication skills", "Coaching and Feedback", "7 Radicals", "Sales College", "Time Management", "Effective Meeting", "Project Management", "Customer Service", "Collaboration", "Presentation skills" зэрэг төрөл бүрийн сургалтыг академийн үндсэн багш нар болон М-Си-Эс Группийн тухайн чиглэлээр мэргэшсэн дотоод сургагч багш нараараа дамжуулан зохион байгуулдаг.