Хүний нөөц эрхэлсэн захирлын мэндчилгээ

Хүний нөөц эрхэлсэн захирлын мэндчилгээ

Cайн байна уу,

Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилгын дор өнөөдөр бид 7600-уулаа эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах нэгэн үзүүрт сэтгэлээр хичээл зүтгэл гарган ажиллаж байна.

Бид ажилтнууддаа тэгш боломж олгож, үнэнч шударга зарчмыг дээдлэн ажилладаг бөгөөд шинэ ажилтны хувьд Танд мэргэжилтнийхээ болон хувь хүнийхээ хувьд шинэ шинэ өндөрлөгт хүрэх боломж бололцоог нээж өгөхдөө баяртай байх болно.

Энэхүү хуудсаар Танд М-Си-Эс Группт ажилд орох хүсэлт гаргах алхмууд, шинэ ажлын байрны зарууд болон ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг танилцуулахыг зорилоо. 

Амжилт хүсье!


Хүндэтгэсэн,

М. Дэлгэрцэцэг
М-Си-Эс Холдинг ХХК-ийн Хүний нөөцийн газрын захирал