M-Cи-Эс Электроникс компанийг менежментийн багт нь худалдсан юм уу?

Групп нь хөгжлийн бодлого, стратегийнхаа хүрээнд томоохон хөрөнгө оруулалт, хүчин чармайлт шаардсан тодорхой чиглэлийн бизнесүүд дээр төвлөрч, олон улсын түвшинд хүрэх зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус группын бизнес хөгжлийн стратегийн салбарууд болох инженеринг дэд бүтэц, харилцаа холбоо, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа зэрэгт голлон төвлөрч бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй охин компаниудыг олон жил амжилттай удирдан ажилласан удирдлагуудад нь хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах процесс сүүлийн 5 жилийн хугацаанд явагдаж байгаа юм.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд  группын бүрэлдэхүүнээс Интерпресс, Медимпекс, Анун, Грандхаан Айриш Паб компаниуд бие даан гарсан. Хамгийн сүүлд 2013 оны 5 дугаар сарын 1-нээс М-Си-Эс Электроникс компанийг олон жил удирдсан менежментийн баг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авсан.

Ингэснээр 16 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, салбартаа тэргүүлэгч, гадаад, дотоодын олон харилцагчтай М-Си-Эс Электроникс компани нь цаашдаа  "ITZONE компани нэртэйгээр бие даан үйл ажиллагаа явуулах болж байна. Энэ нь Монгол улсад “Management Buy-Out” хэмээх компанийн хөгжлийн шинэ хандлагыг анхлан нэвтрүүлж улмаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг дэмжих ач холбогдолтой юм.