“Цэвэр агаар” төслөөс М-Си-Эс Групп 47,2 сая ам доллар авсан уу?

Нийгмийн сайн сайхны төлөө хувийн хэвшлийнхний амжилттай хэрэгжүүлсэн төслийг олон жилийн дараа мохоох гэсэн ээлжит гүтгэлэг байна.

АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Дэлхийн банкнаас Улаанбаатар хотод “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зуухны тендер зарлахад нийт 9 компани оролцжээ. Тэдгээрээс дөрвөн аж ахуйн нэгжийн сайжруулсан зуух, тэр дундаа Сэлэнгэ Констракшн ХХК-ийн оруулж ирсэн турк зуух шалгарч, 80 гаруй туршилт, хэмжилтэд тэнцсэн байдаг. Олон улсын байгууллагуудын тавьсан нэг дор 10 сая ам.долларын зуух оруулж ирж, түгээх санхүүжилтийг урьдчилж гаргах нөхцөлийг 2003 онд Сэлэнгэ аймагт байгуулагдаж дулааны тоног төхөөрөмжийн засвар, угсралт, худалдааны чиглэлээр ажиллаж байсан Сэлэнгэ Констракшн компани биелүүлэхэд хүчин чадал нь хүрэхгүй байсан тул 2011 онд М-Си-Эс Группт хандаж тусламж хүссэн. Монгол Улсын Засгийн газрын уриалга болон нийгмийн хариуцлагын хүрээнд М-Си-Эс Групп уг төсөлд хамтран оролцохдоо арилжааны зээл авч 443 хүний ажлын байр бий болгон нийт 28,1 тэрбум төгрөгийн санхүүжилтаар төслийг хэрэгжүүлсэн. Төслөөр айл өрхөд хятад, канад зуух шахсан явдал огт байхгүй.

 

Олон улсын байгууллагууд болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь сайжруулсан зуух төслийг жишиг болохуйц амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн бөгөөд тухайн үед иргэдийн үнэлэмж ч өндөр байсан. Нийслэлийн агаарын чанарын албаны судалгаагаар төсөлд хамрагдсан гэр хорооллын яндангаас ялгарах тоосонцор, хоруу чанарын хэмжээ 20-80 хувь буурч байжээ. Судалгааг үзнэ үү.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны илтгэл ...

Дэлхийн банкны судалгаа ...