Танай үйл ажиллагаанаас болж орон сууцны хананд цууралт үүссэн юм уу?

Нэгд, М-Си-Эс Проперти ХХК нь 2013 оны 5-р сард уг барилгын ажлыг эхлэхээс 1 жил гаруйн өмнө, түүний бэлтгэлийг хангах явцад буюу 2012 оны 8-р сард хуульд заасны дагуу ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн оношилгоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөр түүний ойр орчмын байшингуудад судалгаа хийлгэсэн юм. Судалгаагаар Олимпийн гудамжны 9-р байрны орцны дотор хана болон гадна фасаданд өмнө нь цууралт үүссэнийг холбогдох баримтаар нотолгоожуулж тайлан гаргасан байдаг ба бид уг тайлангийн нэг хувийг тухайн байрны СӨХ-нд албан ёсоор хүргүүлж байсан.

Хоёрт, 9-р байрны гадна фасадны цууралт нэмэгдсэнийг НМХГ-ын дүгнэлтэнд, бохирын болон дулааны шугам сүлжээний шинэчлэл хийх үед тухайн хэсгийн хөрсний шилжилт явагдсан байх магадлалтайг тодорхойлж барилгын гадна хананы хөөсөнцөр дулаалга фасад болон усны хаяавч хооронд үүссэн зай нь үндсэн хийцэд нөлөөлөхгүй болохыг дурдсан.

Гуравт, галын аюулаас хамгаалах барилгын норм, барилгажилтын дүрэмд барилга хоорондын зайг 6 метрээс багагүй, нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааны нийлбэр 3-4 цаг байна гэж заасан байдаг. М-Си-Эс Проперти ХХК-ийн барьж буй дээрх барилгын барилга хоорондын зай нь 9-11 метр тул барилга хоорондын зай ба нарны тусгалын цагийн талаар заасан норм, дүрмийн шаардлагыг бүрэн хангаж байна.

Ийм учраас М-Си-Эс Проперти компанийн үйл ажиллагаанаас болж барилга хоорондын зай алдагдан зэргэлдээх орон сууцны гадна хананд цууралт үүсч хэмжээ нь нэмэгдэн улмаар үндсэн хийцэд муугаар нөлөөлж байна  гэдэг мэдээлэл нь хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын тайлан, дүгнэлт болон эрх зүйн акт зэргээр няцаагдаж байна.

Дэлгэрэнгүй ...