Хэвлэлүүдтэй хаалтын гэрээ байгуулсан гэж үү?

Бид хэвлэлүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа манай компаниуд болон удирдлагатай холбоотой аливаа гүтгэлгийн шинжтэй мэдээллийг эргэж тодруулах заалт оруулдаг. Энэ нь захиалгат гүтгэлгээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг аль болох олон эх сурвалжаас баталгаажуулах хариуцлагатай сэтгүүл зүйн нийтлэг зарчимтай нийцэж  байгаа. Энэ зарчмыг хоёр талаасаа харилцан зөвшөөрч гэрээ байгуулдаг. Харин бид редакцийн нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцдоггүй, “ам хаасан” гэрээ байгуулдаггүй.