Утаагүй зуухны төслөөр бизнес хийсэн гэж үнэн үү?

Бид энэ төсөлд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж нийслэлийн утааг богино хугацаанд бууруулахыг зорьж орсон, ашиг хайгаагүй. Төслийг богино хугацаанд, өргөн хүрээнд далайцтай хэрэгжүүлэхэд санхүүгийн чадавхитай, менежмент зохион байгуулалт сайтай компани байх шаардлагатай байна гэж бидэнд хандсан учраас саналыг хүлээн авч Мянганы Сорилтын Сангийн Цэвэр агаар төсөлд оролцсон.
75 мянган зуухыг худалдаж авах, тээвэрлэх, түгээх бүхий л зардлыг өөрсдийн хөрөнгөө барьцаалж байж Голомт банкнаас авсан зээлээр санхүүжүүлсэн. 20 гаруй тэрбум төгрөг урьдчилан гаргаж Европ стандартын зуухыг оруулж ирж, айл бүрийн хаалгыг тогшиж суурилуулсны эцэст ажлаа үнэлүүлж мөнгөө Мянганы Сорилтын Сангаас буцааж авах зарчмаар хэрэгжсэн төсөл. Өмнө хийгдэж байсан утаа бууруулах олон төслөөс хамгийн амжилттай хэрэгжсэн, яндангаас ялгарах тоосонцрын хэмжээг 50-80 хувь бууруулж чадсан төсөл болсон гэж олон улсын болон мэргэжлийн байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн захиргаа, зуух авсан иргэд үнэлж байгаа.

Дэлгэрэнгүй ...