Улсын төсөвт М-Си-Эс Групп хэр хэмжээний татвар, шимтгэл төлдөг вэ?

Улсын төсөвт оруулж буй хувь нэмрээрээ тус групп нь өнгөрсөн жилүүдэд хувийн хэвшлийн компаниудыг тогтмол манлайлж ирсэн. Зөвхөн 2014 онд гэхэд улсад нийт 185.1 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл, хураамжийг төвлөрүүлсэн. Түүнчлэн сүүлийн 3 жилд жил тутам 180-300 тэрбум хүртэлх төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт тогтмол хуримтлуулсан байна. Мөн сүүлийн 5 жилд төлсөн татвар, шимтгэлийн дүн нь 1,1 их наяд гаруй төгрөгт хүрчээ. Сүүлийн 5 жилийн энэ дүнгээр эмнэлгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлж 500 ОРТОЙ 21 ЭМНЭЛЭГ барихад хүрэлцэнэ.  

Дэлгэрэнгүй ...