М-Си-Эс компани яагаад хүүхдийн паркт Шангри-Ла зочид буудал барих болсон бэ?

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор олон улсын 5 одтой зочид буудал, хурлын танхим бүхий “Чингисийн цогцолбор”-ыг хүүхдийн паркийн гол хаалганы харалдаа 4 га газарт байгуулах шийдвэрийг төр засгаас гаргасан байдаг. Тухайн үед Засгийн газарт хөрөнгө хомс байснаас Шангри-Ла зочид буудлын төсөлд хурлын танхим нэмж оруулаад тэнд байгуулах саналыг 800 жилийн ойн комиссоос санал болгосноор бид төслөө эхэлсэн.

Үндэсний соёл амралтын төвийн зүгээс зочид буудлын төсөл нь паркийн гол хаалгыг хааж байгаа тул аль нэг булан руу шилжүүлэх санал тавьсан. Ингэснээр зүүн хойд буланд зочид буудлын зориулалтаар сууриа тавиад байсан Монтано компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 1 га газрыг нь Шангри-Ла зочид буудал барих компанид шилжүүлэхийн зэрэгцээ газрыг анхны төслийн дагуу томруулж өгөх хүсэлтийг хотын захиргаанд тавьсан бөгөөд ийнхүү зүүн хойд блокийн үндсэн 2 га-г зочид буудлын төсөлд нэмж олгосон. Одоо баригдаж буй зочид буудал нь худалдаа, үйлчилгээ, олон дэлгэцтэй кино театр, бассейн, спортын төв зэрэг үйлчилгээтэй байх бөгөөд соёл амралтын хүрээлэнтэй үйл ажиллагаагаа нягт уялдуулах боломжтой.

Дэлгэрэнгүй ...