Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр ямар ажлууд хийдэг вэ?

Бид алсын хараагаа тодорхойлохдоо нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллахаа онцлон тусгасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын хууль, тогтоомжийг сахин биелүүлэх, үйл ажиллагаагаа ил тод тайлагнах, бизнесийн стратеги, шийдвэр гаргалтандаа нийгэм, байгаль орчны асуудлыг уялдуулан авч үзэх, зохистой бизнесийг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын бизнесийн норм, хэв хэмжээг эрхэмлэн сахидаг.

2012 онд нийгмийн чанартай бүтээн байгуулалт болох залуучуудын орон сууцны "Viva City" болон "Цэций" хороолол, Цогтцэций суманд олон улсын стандартын сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдсан байна. Мөн нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт, байгаль хамгаалах чиглэлээр жил бүр 90 орчим төсөл, хөтөлбөрийг санаачилж, дэмжиж хэрэгжүүлдэг. 2014 онд олон улсын стандартын эмнэлэг, оношилгооны төв, 1500 хүүхдийн суудалтай олон улсын “Орчлон” сургууль цэцэрлэг, спорт төв зэргийг барьж байгууллаа.

Дэлгэрэнгүй ...