М-Си-Эс Групп компанийн засаглалыг хөгжүүлэхэд хэр анхаарч ажилладаг вэ?

Засаглалаа байнга боловсронгуй болгож гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын түвшинд хүргэх чиглэл баримталж ажиллаж байна. Ялангуяа шийдвэр гаргалтанд хамтын оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийг нээлттэй болгох, компанидаа өөриймсөг хандах соёлыг төлөвшүүлэх, ажиллагсдаа чадваржуулах, хурдацтай хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, журмуудыг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг. Компанидаа тогтвортой, үр бүтээлтэй олон жил ажилласан залууст тухайн компаниа хөнгөлөлттэйгөөр худалдан авах, М-Си-Эс компанидаа хувьцаа эзэмших боломжуудаар хангаж өгдөг.