Авлигатай тэмцэх талаар ямар бодлого баримталж ажилладаг вэ?

Группын хэмжээнд авлигыг үл тэвчих ёс зүй, шударга ёсыг эрхэмлэхэд байнга анхаарч ажиллаж ирсэн бөгөөд НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон Авлигын эсрэг түншлэл – Авлигатай тэмцэх зарчмуудад анхлан нэгдсэн үндэсний компаниудын нэг юм. Жил бүр хийдэг байгууллагын соёлын судалгаагаар ашиг сонирхлын зөрчил гарч буй эсэхийг судалж, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг журам боловсруулж үйл ажиллагаандаа мөрддөг.